БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТЕХНОЛОГИ, ДАВУУ ТАЛ

 

ITALIAN QUALITY BOOTMAKERS SINCE 1929

Zamberlan хөлийн анатомын бүтцийг нас, хүйс зэргээр ангилан судалж гутлуудынхаа хэвийг бий болгосон. Тиймээс ч бүх гутлууд нь өмсөхөд тав тухтай, хэт урт биш, өмсгөл нь хөлд төгс тохирохуйц байдаг. 

1929 оноос хойш 90 гаруй жилийн түүхэн хугацаанд ур чадвар сайтай, мэргэжлийн ажиллагсад өндөр технологийн дагуу, орчин үеийн тоног төхөөрөмжөөр шинэ, дэвшилтэт материалуудыг ашиглан өндөр чанартай, загварлаг гутлуудыг үйлдвэрлэж дэлхийн 50 гаруй орны хэрэглэгчиддээ хүргэн ажиллаж байна. Өдгөө түүний хүү Марко, охин Мариа нар чанартай гутал үйлдвэрлэх уламжлалыг хадгалсан Calzaturificio Zamberlan компаниа өв залгамжлан удирдан ажиллаж байна.
Замберланы баримталж ирсэн гол бодлого нь гутлын деталиудыг улам боловсронгуй болгоход оршиж байдаг. Зөвхөн сайн материал сонгоод зогсохгүй сайн технологиор үйлдвэрлэх нь маш чухал байдаг. Тиймээс тэд олон технологи бий болгон хөгжүүлж, заримыг нь худалдан авч хэрэглэдэг.

 

Салбарууд Цэс 0 0 ₮
Top