Урин дулааны цаг ирж, хөдөө гадаа аяллаар явахаар зэхэж байна уу? Алсын замд, урт хугацаагаар аялахад, хэрэглэл, эд зүйлс дутуу бол нэг л тав тухгүй санагддаг шүү дээ. Заримдаа бүр дэндүү их зүйл бодож төлөвлөсөөр, хамгийн хэрэгтэй зүйлсээ ч мартсан байх нь бий. Тэгвэл бид та бүхэндээ аялалд авч явах, ачаагаа бэлдэхэд хэрэгтэй, маш цэгцтэй зөвлөгөө мэдээллийг хүргэе.

Юун түрүүнд:
1. Байрлах газраа зөв тодорхойлох
2. Майхан
3. Дэр
4. Мишок, ор дэвсгэр
5. Үүргэвч
6. Гар чийдэн
7. Хэц хийх олс уяа (Угаасан хувцсаа тохох, өлгөхөд болон бусад зүйлст ч хэрэгтэй)
8. Бүтээлэг, хучлага
9. Тэмдэглэлийн дэвтэр, үзэг
10. Газрын зураг

Халаасны мөнгө болон бичиг баримт:
11. Биеийн байцаалт, гадаад пасспорт
12. Кредит карт, бэлэн мөнгө
13. Жолооны үнэмлэх
14. Машины бичиг баримт
15. Аялалд хэрэгтэй бичиг баримтууд
16. Дансны дугаарууд тэмдэглэсэн баримт

Машин:
17. Бензин, тос, шил арчигч шингэн, галын хор
18. Нарнаас хамгаалсан шилний наалт
19. Ачаа тогтоох бэхлэгч, холбогч, солих дугуй

Ариун цэврийн хэрэглэл:
20. Шүдний оо, сойз
21. Нарны тос
22. Уруулын тос
23. Шампунь, саван
24. Сам
25. Нойтон салфетка
26. Ариутгах бодис
27. Ариун цэврийн цаас
28. Хумсны хутга

Жижиг толь:
30. Нүүр будгийн хэрэгсэл
31. Хөлс дарагч
32. Ариун цэврийн хэрэгсэл
33. Нүдний маск
34. Чих ухагч
35. Сахлын хутга

Эмийн сан:
36. Толгойн эм
37. Шумуулны цацлага
38. Анхны тусламжийн хэрэгсэл
39. Өвчин намдаах эм
40. Гар ариутгагч
41. Гэдэсний эм

Хоол, хүнс:
42. Аяны тогоо
43. Хутга
44. Халбага, сэрээ
45. Аяга, нэг удаагийн хэрэгслүүд
46. Савтай цэвэр ус
47. Лаазалсан хүнс, бэлэн гоймон
47. Жимс, жимсгэнэ
48. Хүнсний ногоо
49. Ургамлын тос
50. Амтлагч
51. Цай
52. Мах, махан бүтээгдэхүүн болон гурилан бүтээгдэхүүн

Хувцас, хэрэглэл:
53. Дулаан хувцас
54. Борооны цув
55. Хүрэм
56. Богино өмд
57. Өмд
58. Дотуур хувцас
59. Оймс
60. Ороолт
61. Усны хувцас
62. Даашинз
63. Бэлтгэлийн хувцас
64. Малгай
65. Нарны шил
66. Солих гуталнууд

Цахилгаан хэрэгслүүд:
67. Байршил тогтоогч
68. Хөгжим тоглуулагч
69. Гар утас, цэнэглэгч
70. Камер, цэнэглэгч, багтаамж сайтай мемори карт
71. Зөөврийн компьютер, цэнэглэгч
72. USB  залгуур
73. Зөөврийн цэнэглэгч

Ном бусад зүйлс:
74. Жижиг оёдлын хэрэгсэл
75. Түгжээ
76. Хөзөр, бөмбөг
77. Яаралтай үед залгах дугаарууд
78. Хаяг бичсэн тэмдэглэл
79. Гал, шүдэнз
80. Лаа
81. Цүнх
82. Халаасны толь бичиг
83. Аялалд хэрэгтэй номууд

Аяллын хэрэгслүүд:
84. Аяга таваг угаах сав
85. Ширээ, сандал
86. Учны хамгаалалттай, цахилгаан хэрэгслийн цүнх
87. Майхны борооны цув
88. Усны тавцан
89. Унадаг дугуй
90. Бөмбөг, тоглоом