Аялалд явахад биед эвтэйхэн, дааруулж, халууцуулахгүй, цаг агаарын ямар ч нөхцөлөөс хамгаалах зориулалтын хувцас сонгон өмсөх нь их чухал байдаг. 

Тэгвэл аялалд явахдаа хэрхэн хувцсаа зөв сонгон, давхарлаж өмсөх талаар бяцхан зөвлөгөөг хүргэе.

Өвлийн хувцас:

  • Base layer- Дулаанаа хадгалдаг ноосны орцтой, хөлсийг өөртөө шингээн түргэн хатдаг технологитой материалтай байх.
  • Mid layer- Дулаанаа хадгалдаг, чийгийг түргэн хатаадаг технологитой, хөнгөн, флийс материалтай цамц.
  • Insulation layer- Сөдөн нэмэлт дулаалга болохуйц хантааз эвсэл хүрэм.
  • Outer Layer- Ус, салхины хамгаалалттай, амьсгалдаг материалтай хүрэм.

Доогуур хувцас: 

  • Дотуураа дулаанаа хадгалдаг ноосны орцтой, хөлсийг өөртөө шингээн түргэн хатдаг материалтай өмд өмсөх.
  • Гадуур нь салхины хамгаалалттай, амьсгалдаг материалтай өмд өмсөх.

Гутал:

  • Зориулалтын алхалтын, шагайны хамгаалалттай, усны хамгаалалттай, амьсгалдаг доторлогоотой, халтирдаггүй резинэн ултай гутал сонгон өмсөх.

Оймс:

  • Өвөл өмсөхдөө уулын аяллын зориулалттай зузаан ноосон (хонины) градус заагдсан, бактер устгагчтай, оймс өмсөх.

Зуны хувцас:

  • Base layer - хөлсийг өөртөө шингээн түргэн хатдаг технологитой материалтай, нэмэлтээр нарны хамгаалалттай байх.
  • Mid layer - Дулаанаа хадгалдаг, чийгийг түргэн хатаадаг технологитой цамц.
  • Outer Layer - Ус, салхины хамгаалалттай, амьсгалдаг, /нэмэлтээр хэт ягаан туяаны хамгаалалттай/ материалтай хүрэм.

Доогуур хувцас:

  • Амьсгалдаг, хэт ягаан туяаны хамгаалалттай материалтай өмд эсвэл халуунд шорт өмсөх.

Гутал:

  • Зориулалтын алхалтын, усны хамгаалалттай, амьсгалдаг доторлогоотой, халтирдаггүй резинэн ултай гутал сонгон өмсөх. Харин урт хугацааны явган аялалд явах гэж байгаа бол түрийтэй, шагайны хамгаалалттай, илүү тулгууртай, 4 улирлын алхалтын гутлыг сонгох нт зүйтэй.

Оймс:

  • Зун Coolmax буюу сэрүүцүүлэх, чийгээ гадагшлуулж хөлийг хуурай байлгах технологитой оймс сонгон өмсөх.

Компасс аяллын дэлгүүрээс та дээр дурдсан бүх төрлийн хувцас, гутлыг авах боломжтойг дуулгахад таатай байна.

Аяллын хувцас, хэрэглэлийн дэлхийн шилдэг брэндүүдийг CompassOutdoor аяллын дэлгүүрээс

Тав тухтай, дэгжин аялцгаая!